Wednesday, August 15, 2012

шинэ технологи


Нарны зай буюу фотовольтайк


Нарны зай нь нарны гэрлийг цахилгаан эрчим хүчинд хувиргадаг. Нарны зайг ихэвчлэн тооны машин болон цаганд ашигладаг байсан. Тэдгээр нь комьпютерийн чипд ашигладагтай төстэй хагас дамжуулагч материалаар хийгддэг. Эдгээр материалд нарны гэрэл шингэхэд нарны гэрэл атомаас электроныг нь чөлөөлж материалаар электрон урсах боломжийг өгснөөр эрчим хүч үйлдвэрлэнэ.
Гэрлийг (фотон) цахилгаан эрчим хүч (хүчдэл) болгох процессыг фотовольтайк эффект гэж нэрлэдэг. Нэг нарны зайг ихэвчлэн 40ш элементтэйгээр хийдэг. Олон тооны нарны зайнуудыг нэг дор суурилуулж хэдэн метр үргэлжлэх системийг бий болгодог. Нарны зайг өмнө зүгтэй тодорхой өнцөг үүсгэн суурилуулах эсвэл өдрийн турш ихэнхи нарны гэрлийг шингээж авах боломж олгохын тулд нар дагах систем байдлаар суурилуулж болдог.
Хэд хэдэн нарны зай айл өрхийн эрчим хүчний хэрэгцээг хангалттай хангаж чадна.
Үйлдвэрлэлийн болон эрчим хүчний томоохон хэрэглээнд зуу зуун нарны зайн цувааг хооронд нь холбож их чадлын нарны зайн систем болгон ашиглана.
Нимгэн хальсан нарны зай нь хэдхэн микрометрийн зузаантай хагас дамжуулагч давхраануудыг ашигладаг. Нимгэн хальсан технологи нь нарны зайг янз бүрийн дээвэр, дээврийн материал, барилгын гадна , шиллэгээ болон шилэн дээвэр зэрэгт хэрэглэдэг.
Зарим нарны зайг нарны гэрлийн нарны гэрлийн төвлөрүүлэгтэйгээр хийдэг. Ийм нарны зай нь нарны гэрлийг төвлөрүүлэх линзтэйгээр хийдэг. Энэ арга нь хавтгай нарны зайтай харьцуулахад сайн болон муу талтай. Гол санаа нь маш үнэтэй жижиг хагас дамжуулагч нарны зай аль болох их нарны энегийг ашиглахад зориулагддаг. Гэвч линзүүдийг нарлуу чиглүүлэх хэрэгтэй байдаг тул төвлөрүүлэгчтэй коллекторын хэрэглээ тухайн орны хамгийн нартай хэсгүүдээр хязгаарлагддаг. Зарим төвлөрүүлэгчтэй системийг маш энгийн нар дагах системтэйгээр суурилуулдаг. Гэвч ихэнхи нь маш нарийн нар дагах системийг шаарддаг.

Нарны зайн давуу талууд
  • Нарнаас гэрлийг үнэгүй хэрэглэнэ.
  • Ямар нэг хөдөлдөөнт, эвдхэр хэсэг байхгүй
  • Ашиглалтын зардал багатай
  • Суурилуулахад амар хялбар
  • Хүлэмжийн хий ялгаруулахгүй, ямар нэг чимээ гаргахгүй
Нарны зайг үйлвэрлэх дарааллууд
photovoltaic1photovoltaicphotovoltaic2
Нарны зайн үзүүлэлтийг гэрлийн энергийг цахилгаан энергид хувиргаж байх үед нь хэмждэг. Нарны энергийн зөвхөн тодорхой хэсэг нь л эрчим хүч үйлдвэрлэхэд үр ашигтайгаар хэрэглэдэнэ. Ихэнхи хэсэг нь ойх эсвэл нарны зайн материалд шингэдэг. Үүнээс болж ердийн арилжаанд байгаа нарны зай ойролцоогоор зургааны нэг буюу 15%-н АҮК-тэй байдаг. Бага АҮК –тэй байна гэдэг нь илүү их талбай шаардах ба энэ нь илүү их үнэтэй байна гэсэн үг юм. Нарны зайн үйлдвэрлэлийн гол зорилго бол АҮК –ээ сайжруулахын хажуугаар нарны элементийн үнийн бууралтыг хадгалах явдал юм. Америкын Сэргээгдэх Эрчим Хүчний Лабораторийн (NREL) болон Америкын бусад Эрчим хүчний салбарын лабораторын (DOE) ажилчид чухал ач холбогдол өгч байна. Хамгийн анхны нарны зайг 1950 онд гарган авсан ба АҮК нь 4% байсан.

No comments:

Post a Comment